“Artemis 2” багийнхан дэлхийгээс 406764 км холджээ
Сар луу нисэж буй “Artemis 2” багийнхан хүн дэлхийгээс холдсон дээд амжилтыг эвдсэн талаар NASA агентлаг X хуудсаараа зарлалаа. Үүний өмнө 1970 онд “Apollo 13” багийнхан дэлхийгээс 400162 км холдсон бол “Artemis 2”-ын хувьд энэ зай өнөөдөр 406764 болжээ. “Artemis 2” баг дэлхийгээс алсад хүний хүрсэн хамгийн хол зайг туулж хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээлээ” хэмээн NASA-гийн Х хуудсанд бичсэн байна. Тус багийн суусан “Orion” хөлөг өнөөдрийн байдлаар сар хүртэлх замын дөрвөний гурвыг туулаад байгаа нь энэ юм. Тэд сансарт гарсныхаа зургаа дахь өдөр сарыг тойрох бөгөөд үүнд зургаан цаг зарцуулаад эх дэлхийдээ буцахаар төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







